Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгыг 2025 онд ашиглалт оруулна

  • 2024/04/24 13:05

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдах Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгын шавыг 2024 дөрөвдүгээр сарын 12-нд тавилаа.


Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" болгох зорилт дэвшүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээвэр, логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх төрлийн тээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

14 сая.долларын буцалтгүй тусламжаар баригдах тус барилга ашиглалтад орсноор албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэн, орчин үеийн дэвшилт технологи, системийг ашиглан төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагаар хангаж, зохицуулалт хийх боломж бүрдэх юм. Мөн нэгдсэн зурмагийн гүйцэтгэл сайжран, төмөр замын сүлжээний тээх, нэвтрүүлэх чадвар, хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглах боломжтой болно.
 
Барилгын зураг төслийг “MSL”, гүйцэтгэгчээр “Мандалт констракшн” компани шалгарсан байна. Нийт таван таван давхар оффис, хяналт, удирдлагын өрөөнүүд байхаар төлөвлөгджээ. Барилгын ажил 2025 оны арваннэгдүгээр сард дуусна.