Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын ахалсан Ажлын хэсгийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр дагаж гарах нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулж төлөөллүүд өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.