![]()
Монгол Улсын санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2026 оны II улирлын байдлаар
Арилжааны 12 банк: 88.3 их наяд төгрөг
583 ББСБ: 10.2 их наяд төгрөг
23 даатгалын компани: 834.9 тэрбум төгрөг
173 хадгаламж, зээлийн хоршоо: 395.3 тэрбум төгрөг байна.Сүүлийн 20 жилд банкны зээлийн бүтцэд өөрчлөлт гарч, иргэдийн зээлийн эзлэх хувь нэмэгдсэн бол хувийн хэвшилд олгосон зээлийн харьцангуй жин буурчээ.
Энэ нь аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, компанийн бонд, хувьцаа болон хөрөнгийн зах зээлээр дамжих санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна.