Монголын хөрөнгийн бирж 115.3 тэрбумын арилжаа хийжээ

  • 2024/04/22 19:32


Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжаа, 11 удаагийн нүүрсний, долоон удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулжээ. Ингэснээр нийт 155.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Ингэснээр 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөг болсон. Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42142.4 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.74 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монголын хөрөнгийн биржийн 3,076,274 ширхэг хувьцаа 691.5, ХААН банкны 575,395 ширхэг хувьцааг 598.4, “Баянгол зочид буудал”-ын 13,920 ширхэг хувьцааг 514.9, “Инвескор ББСБ”-ын 47,677 ширхэг хувьцааг 338.4, “Ард санхүүгийн нэгдэл” компанийн 86,349 ширхэг хувьцааг 245.2 сая төгрөгөөр арилжжээ.

Т.Энхбат