Хөгжлийн банк экспортын гол чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ

  • 2026/10/16 18:08

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, холбогдох яамдын удирдлагууд, Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин, төслийн гүйцэтгэгч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд, Тээвэр хөгжлийн банкны төлөөлөл, орон нутгийн удирдлагууд болон тээвэрчдийн төлөөлөл оролцож байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих, зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн санхүүжилттэй тус авто замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 40.6 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.