Мөнгөний нийлүүлэлт 30.7 хувиар өсжээ
- 2026/10/14 14:37
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 56.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.3 (30.7%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 6.1 (26.0%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (41.0%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 3.7 (87.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.