Гараашны нэг хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилжээ

  • 2026/10/08 17:54


Хуульч О.Батхүү гараашны нэг хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай.

Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм.

Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж байна.
Хэрэв та энэхүү өргөдөлийг дэмжиж байвал https://e-zasag.mn/proposals/938 холбоосоор гарын үсэг зурах боломжтой.