![]()
Манай улс энэ оны эхний есөн сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 25,923.6 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 16,198.6 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6473.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
- Экспорт 51.3 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт
- Импорт 14.0 хувиар өсөж, 9.7 тэрбум ам.долларт
- Гадаад худалдааны нийт бараа эргэлт 34.7 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
![]()