Хөрөнгийн биржийн бүртгэлээс таван компанийг хасах мэдэгдэл хүргүүлжээ

  • 2026/08/25 13:22

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн "Азык", “Гурил”, “Төмрийн завод”, “Алтай нэгдэл”, “Монгол шевро” хувьцаат  компаниуд хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд “Холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2026 оны есдүгээр сарын 25-ны дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. Заасан хугацаанд хариу мэдэгдэж, арга хэмжээ аваагүй тохиолдолд дээрх компаниудыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу бүртгэлээс хасах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Монголын хөрөнгийн биржид нийт 162 компани бүртгэлтэй байгаа. Эдгээрийг гурван ангилалд бүртгэдэг. Хувьцааны төвлөрөл ихтэй, хөрвөх чадвар муу, үүргийн хэрэгжилтээ биелүүлдэггүй 94 хувьцаат компанийг гуравдугаар ангилалд бүртгэсэн. Дээрх нь Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар ангилалд бүртгэлтэй компаниуд юм.