"Энержи ресурс" Өмнөговь аймгийн шилдэг хөрөнгө оруулагч, татвар төлөгчөөр шалгарав

  • 2026/05/02 16:41

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2026 оны тавдугаар сарын 1-2-нд зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд "Энержи ресурс" компани оролцжээ. Тус арга хэмжээний үеэр хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, аймаг, сумын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Шилдэг хөрөнгө оруулагч” шагналыг олгосон байна. Мөн Өмнөговь аймгийн Татварын газраас 2026 оны “Шилдэг татвар төлөгч” шагналыг гардуулсан аж.

Түүнчлэн "Энержи ресурс" компани тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан спорт, ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дараах байр эзлэв.

  • Аврах ажиллагааны ур чадварын тэмцээнд БОХАБЭА-н албаны Онцгой байдлын баг 1-р байр
  • Волейболын тэмцээнд эмэгтэй баг 1-р байр
  • Волейболын тэмцээнд эрэгтэй баг 3-р байр
  • Ширээний теннис эмэгтэй төрөлд Ложистикийн албаны ажилтан Ц.Цэрэнчимэд 3-р байр
  • Ширээний теннис эрэгтэй төрөлд БОХАБЭА-н албаны ажилтан Т.Маргад-Эрдэнэ 3-р байр тус эзэлж багийн нийлбэр оноогоор гуравдугаар байрт оржээ.