Машины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун борлуулна

  • 2026/08/03 14:50

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөө шөнийн 00 цагаас эхлэн цаглаврын тэгш, сондгойг харгалзан тэгш өдрүүдэд тэгш дугаартай, сондгой өдрүүдэд сондгой оронтой тоогоор төгссөн улсын дугаарлалттай техникийн хэрэгслүүдэд 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгохоор болсноо мэдэгдлээ. Шатахуун олголтын хязгаарлалт хийх хоёр үндсэн шалтгаантай аж. 

Энэ оны долдугаар сард хөдөө орон нутагт олон үйл ажиллагаа зохион байгуулж, дотоодын аялагчид олноор аялсанаар хэрэглээ өсөж, шатахууны 40 хоногийн нөөцийг баржээ. Иймээс шинээр нөөц бүрдүүлтэл хязгаарлалт хийх болсон байна.

Украины талаас ОХУ-ын шатахууны үйлдвэрүүд рүү 190 удаагийн дроны довтолгоо хийж, газрын тос боловсруулах 16 үйлдвэрийг бүрэн ажиллагаагүй болгожээ. Ингэснээр манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын шатахууны үйлдвэрлэл 45 хувиар буурсан байна. ОХУ 78 муждаа 30 литр шатахуун олгох хязгаарлалт хийж, манайд зургадугаар сард нийлүүлэх шатахуунаа 17, долдугаар сард 40 хувиар бууруулжээ. Иймээс хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон гэнэ. 

Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ БНХАУ-аас хангахыг зорьж ажиллаж байгаа ч урд хөршийнхөн хүссэн хэмжээгээр борлуулдаггүй аж. Казахстан улс газрын тос боловсруулах гурван үйлдвэртэй ч дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас манайд нийлүүлэх боломжгүйгээ илэрхийлдэг гэнэ. Харин БНСУ-аас онгоцны түлш худалдах авахаар тохиролцоод байгаа аж.