Монголбанк дурсгалын зориулалттай алт мөнгөн гулдмай худалдаж байна
- 2026/04/07 12:51
Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг, дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаалж байна. Эдгээр гулдмай нь Лондоны Үнэт металийн биржийн итгэмжлэгдсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн бүртгэлтэйгээр үйлдвэрлэгдсэн болно. Тус гулдмайнууд нь өндөр сорьцтой, баталгаажсан үнэт металл бөгөөд дараах жинтэйгээр худалдаалагдаж байгаа юм.
Эдгээр худалдаалж буй дурсгалын зоос, алт болон мөнгөн гулдмайн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn цахим хуудаснаас авах боломжтой.