"Эрдэнэс Тавантолгой" нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс боловсруулжээ
- 2026/04/02 15:48
“Эрдэнэс Тавантолгой” компани 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж, нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:
Экспорт 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс экспортын хэмжээнээс 56 хувиар өссөн байна. Үүний 51 хувь буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49 хувь буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлсэн аж.