Гадаад валютын нөөц 7.19 тэрбум ам.долларт хүрчээ

  • 2026/04/02 14:25

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7.19 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөн, түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа аж.