Азийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагч байгууллагуудын 9 дэх удаагийн хурал боллоо

  • 2026/02/11 12:53

Азийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагч байгууллагуудын 9 дэх удаагийн хурал Тайландын Хаант Улсын Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU) зохион байгуулж, Азийн 15 улсын зохицуулагч байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хурлаар хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулалтын орчныг бэхжүүлэх зорилгоор хоршоодын дээвэр байгууллагаар дамжуулан хяналтын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх боломж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сайжруулах, мөн хоршоодын хөрөнгийг эрсдэлээс хамгаалах асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцлээ.

Эдгээр асуудал нь гишүүддээ, тэр дундаа орон нутгийн иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг илүү найдвартай, тогтвортой болгох, цаашдын өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой юм. Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оноос эхлэн Азийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын нийгэмлэг (ACCRA)-ийн дэд даргаар сонгогдон ажиллаж байна.