Бичил санхүүгийн зөвлөл хуралдлаа
- 2025/12/18 19:02
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бичил санхүүгийн бодлогын зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар бичил санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. Мөн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, цаашид бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг илүү идэвхтэйгээр өрнүүлж, бодлогын шийдвэр гаргах түвшинд нөлөөлж ажиллахаар тогтлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ө.Гэрэлт-Одоор ахлуулсан тус зөвлөл банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын төлөөлөл, их сургуулийн эрдэмтэн судлаач багш нар, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл зэрэг нийт 13 гишүүнтэй ажиллаж байна.