Уурхайчдын спортын их наадамд "Эрдэнэс Тавантолгой" компанийн баг оролцож байна
- 2025/05/23 17:08
ЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын спортын их наадам-2025" спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн баг тамирчид оролцож байна.
2025 оны тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй "Уурхайчдын спортын их наадам-2025"-д нийт 40 багийн 1800 орчим тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63 тамирчин спортын таван төрлөөр оролцож байна.
Наадмын 3 дах өдрийн байдлаар ЭТТ-н тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.