"Дэлхийн хуримтлалын өдөр" аяны хаалт боллоо

  • 2025/11/03 10:30
"Хадгаламжийн даатгалын корпораци", Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкнууд хамтран 2025 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийг дуустал “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор амжилттай зохион байгуулжээ. 
Энэ жилийн хувьд тус аяны хаалтын үйл ажиллагааг 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулав. Хадгаламжийн даатгалын корпорациас “Дэлхийн хуримтлалын аян-2025”-ыг тохиолдуулан нийт 1000 гаруй хүүхэд, залууст хадгаламж, хуримтлалын ач холбогдлын талаарх сургалт зохион байгуулж, мөн "Kahoot" тэмцээнд амжилттай оролцсон нийт 60 ахлах ангийн сурагчдад “Хадгаламжийн эрхийн бичиг” гардуулжээ.