Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгуулав

  • 2025/10/29 15:51

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонсжээ. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад оруулах юм байна.

Засгийн газрын хуралдаанаас орон сууцны хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл багтжээ.