"Эрдэнэс Тавантолгой" энэ оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортоллоо

  • 2025/10/22 14:27

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортложээ. Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон байна. Түүнчлэн аравдугаар сарын 18-ны өдөр биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болов.

Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсныг аравдугаар сард 40 болгож нэмэгдүүлжээ.