Санхүүгийн зах зээлийн мэдлэг түгээх өдөрлөг зохион байгуулав
- 2025/04/24 18:44
Хадгаламжийн даатгалын корпораци Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээлийн мэдлэг түгээх өдөрлөг”-ийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд СЭЗИС-ийн оюутан, залуусын дунд зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон бусад хамтрагч байгууллагын төлөөлөл оролцжээ.
Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Улмаар амжилттай оролцсон оюутнуудыг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулсан аж.