"LEVEL UP" хөтөлбөр үргэлжилсээр байна
- 2025/04/22 19:35
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй “LEVEL UP” хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Карл Попперын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай, Ховд аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус мэтгэлцээний тэмцээнд Говь-Алтай аймгаас 18 баг, Ховд аймгаас 16 баг оролцож, үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёлоороо манлайлан оролцож, шилдгээр шалгарсан оролцогч багуудад шагналыг гардуулжээ.