Монголын бирж үнэт цаасны арилжаанд оролцох сургалт явуулж эхэлжээ
- 2025/04/10 20:18
“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компани хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлжээ.
Кампанит ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаар анх удаа хувьцаа, бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж байгаа аж.
Та mse.mn цахим хуудсанд байршуулсан холбоосоор бүртгэл үүсгэснээр “Монголын хөрөнгийн бирж" ХК-иас зохион байгуулах сургалтад (төлбөргүй) хамрагдах боломж бүрдэх юм байна.