Эдийн засагч Б.Дөлгөөн хөрөнгийн биржийг удирдахаар болов
- 2025/01/17 18:18
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хоёр дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томиллоо. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Дөлгөөн нь өмнө нь Үндэсний шинэтгэлийн хорооны дэд дарга, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллах байсан.
Тэрбээр Харвардын их сургуульд эдийн засгийн хязгаарчлагч хүчин зүйлүүдийг судалж, хөгжлийн эдийн засгийн мастерийн зэрэг хамгаалсан. Д.Дөлгөөн Үндэсний шинэтгэлийн хорооны дэд даргаар ажиллаж байх үедээ судалгааны ажлаасаа сэдэл авч, Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг боловсруулсан автор эдийн засагч юм.