Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 2.1 их наяд төгрөгийн орлого олжээ

  • 2024/09/09 18:54

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн үзүүлэлтийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас танилцуулж байна. Тус салбар нь 2023 онд 2.1 их наяд төгрөгийн орлого олжээ. Уг орлогын 83.17 хувийг мэдээлэл, холбоо, 14.89 хувийг өргөн нэвтрүүлэг, 1.94 хувийг шуудангийн орлогоос бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд 338.1 тэрбум төгрөг зарцуулж, төсөвт 356.4 тэрбумын орлого төвлөрүүлсэн байна.