Маш товчхон дурдъя. Хадгаламжийн хүү тэглэвэл иргэдийн шууд ам.доллар худалдаж авах сонирхол нэмэгдэж ханш нь өсөж, төгрөгийн үнэ цэнэ буурна. Иргэдийн эрэлтийг банкнууд хангаж чадахгүй тул ам.доллар зарахаа зогсооно. Хамаагүй зарж болохгүй Монголбанкны зохицуулалттай (арилжаа хийх хэмжээ өөрийн хөрөнгийг 15 хувиас хэтэрч болохгүй). Мөн банкнууд их хэмжээний ам.доллар зарсан тохиолдолд Монголбанкны ханш өсөхөд ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээх тул ам.доллар зарах боломжгүй, тийм ч их валют байхгүй.
Тиймээс энэ хэрэгцээг хангах үүднээс арилжааны банкнууд Монголбанкны дуудлага худалдаагаар ам.доллар худалдан авах захиалга өгнө. Монголбанк гадаад валютын албан нөөцөө алдахгүйн тулд мөн арилжааны банканд зарахгүй. Олон түмэн паник, шоконд орж USD/MNT ханш хэд хүрэхийг таашгүй. Улмаар гадаадын төлбөр тооцоо, худалдааг яаж хийх бол.
Ер нь хөрөнгийн гадагшлах урсгал бодитоор бий болно. Яаж гэж үү. Гадаад зах зээлд бонд хувьцаа, алт, нефть, биткойн гээд маш олон төрлийн өгөөж хүртэж болох санхүүгийн үй түмэн хэрэгслүүд бий. Манайхан яг нэг шуурахаараа тэр нь сайн, энэ нь сайн гээд баахан юм дарж ашиг олно гэж бодох нь гарцаагүй. Зарим мэдлэг, мэдээлэлтэй нь ашиг олох байх (тийм хүмүүс цөөн), харин бусад нөхөд хүний амаар зах зээл рүү зөвхөн ашиг гэж хараад эрсдэлийг хойш тавина. Эргээд маш богино хугацаанд алдагдал хүлээх эрсдэл үүснэ.
Эргээд жилийн дараа гэхэд банк ч үгүй, мөнгөгүй, эдийн засагч үгүй, бие бие рүү гээ буруугаа чихсэн хэдэн гишүүд, уур хилэндээ баригдсан иргэд л үлдэнэ.
Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх асуудлыг ултай суурьтай хандаж байгаа нь зөв. Учир тэд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ байдлыг хангах үүрэгтэй хүмүүс.
Аливаа тогтсон зах зээлд мудак аргаар халдвал үр дагавар нь хохирол болно гэж ойлгох хэрэгтэй, хэн ч хожихгүй!!!