"Эрдэнэт үйлдвэр" 530 вагон зэсийн баяжмал экспортод ачуулжээ

  • 2024/04/23 13:24

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2024 оны дөрөвдүгээр сарын эхний 21 хоногийн байдлаар 123 мянган тонн хүдэр төлөвлөснөөсөө илүү боловсруулж, 530 вагон зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод ачуулаад байна.

Сарын үлдэж буй долоо хоногт хүдэр өгөлтийг 749 мянган тонн, хүдэр боловсруулалтыг 733 мянган тоннд хүргэхээр төлөвлөж, нийт 174 вагон зэсийн баяжмал нэмж ачуулахаар ажиллаж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд мэдээлжээ.