МАК компани "Хас" банктай хамтран тэтгэврийн сангийн үйлчилгээ нэвтрүүллээ
- 2024/04/22 19:52
"Хас" банкнаас 2007 онд анхлан ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бий болгох зорилгоор нэвтрүүлж байсан “Тэтгэврийн нэрийн данс”-ны үйлчилгээ нь өдгөө өргөжин тэлж хүний нөөцийн бодлогод сайн туршлага, оновчтой шийдлийг авчран дан ганц банкаар зогсохгүй бүхий л салбарт олон байгууллага энэхүү үйлчилгээг "Хас" банктай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ удаа аж үйлдвэржилтийн салбарт манлайлагч “Монголын Алт” (МАК) компани, "Хас" банктай хамтран ажилтнуудаа урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ирээдүйн санхүүгийн асуудлыг дэмжих зорилгоор үндсэн ажилтнуудынхаа 96 хувийг тэтгэврийн сантай болголоо.
Энэхүү “Тэтгэврийн сан”-д хамрагдсанаар “МАК” компанийн үндсэн ажилтнууд "Хас" банканд данс нээлгэж, цалингаасаа сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд “МАК”-ийн зүгээс мөн тухайн ажилтны үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг сар бүр уг дансанд нэмж, харин "Хас" банкнаас зах зээлд өрсөлдөхүйц хувиар сар бүр хүү тооцож олгосноор урт хугацаанд, тогтвортой өсөх хуримтлалыг бий болгох юм.