Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит "Мөрөөдлийн гоол" өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа

  • 2026/10/10 19:29
Баянгол дүүрэг дэх Ерөнхий боловсролын нийт 12 сургуулийн 44 багийн 528 өсвөрийн тамирчин оролцсон дүүргийн Засаг даргын нэрэмжит "Мөрөөдлийн гоол" өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг манай дүүрэг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Гурван өдрийн турш зохион байгуулж буй энэхүү тэмцээн манай Баянгол дүүргийн хэмжээнд анх удаа ЕБС-иудын хөлбөмбөгийн шигшээ багийг бүрэн хамруулсан, өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан гэдгээрээ онцлог бөгөөд тэмцээнийг охид, хөвгүүд гэсэн хоёр төрлөөр, дөрвөн насны буюу 11, 13, 15, 17 гэсэн насны ангиллаар зохион байгуулж, шагналт байруудыг шалгарууллаа. 

Энэхүү тэмцээн манай дүүргийн 18-р хороонд байрлах “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн гадна, саяхан улсын комисс хүлээж аваад байгаа Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайд болж буйгаараа онцлогтой юм. 
Тодруулбал, хөлбөмбөгийн талбай нь,  
  • 95х48 хэмжээтэй 4,464м.кв хиймэл зүлэгтэй, 
  • 95 метрийн урттай 3 эгнээ бүхий 700 хүний суудалтай, 
  • 286 метр урт резинэн хучилттай гүйлтийн замтай, 
  • Борооны ус тогтохоос сэргийлсэн ус зайлуулах сувагш тунгаагуур болон эко хавтан, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой талбай юм.   



Цаашид энэ ногоон талбайд хүүхэд багачуудыг хамруулсан олон тэмцээн уралдааныг зохион байгуулж, түүнийг дагаад хөлбөмбөгийн спорт улам бүр хөгжих, цаашлаад манай өсвөрийн тамирчид маань нийслэл, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дүүрэг улс эх орныхоо нэрийг өндөрт гаргана гэдэгт итгэлтэй байна.