БГД-ийн 29-р хороо, “Эрин” хорооллын 46/1 байр хүртэлх авто зам ашиглалтад орлоо

  • 2026/09/18 13:41

Баянгол дүүргийн 29-р хороо, "Петровис" ШТС-ын баруун талаас “Эрин” хорооллын 46/1 байр хүртэлх авто замыг өнөөдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа. Дээрх ажлын хүрээнд 0.6 км урттай авто зам, хоёр талдаа 2 метрийн өргөнтэй явган зам, ногоон байгууламж болон гэрэлтүүлэг суурилууллаа.