"Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор эхлүүллээ

  • 2025/10/13 14:20


"Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор өнгөрөгч баасан гараг буюу аравдугаар дугаар сарын 10-ны өдөр эхлүүллээ. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлдэг билээ.

Анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй тус арга хэмжээнд Монголын банк санхүүгийн байгууллагууд 2017 оноос  нэгдсэн юм. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд энэ жил банк, санхүүгийн байгууллагуудаас гадна боловсролын бодлогыг хэрэгжүүлдэг болон бусад төрийн бус байгууллагууд оролцож байгаараа онцлог байна. 

Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Боловсролын ерөнхий газар, "Монголын банкны холбоо", арилжааны банкууд, “Жэй Си Ай прогресс” байгууллага, Банкс маркетплейс болон арилжааны банкууд хамтран хүүхэд, залуучуудад зориулсан хуримтлалын ач холбогдол, түүнийг дадал болгох нөлөөллийн үйл ажиллагааг өргөн хүрээнд орон даяар хэрэгжүүлэх юм. Аяны нээлтийн арга хэмжээгээр "Хадгаламжийн даатгалын корпораци"-аас "Кahoot" тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон эхний 20 сурагчийг хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулав.

"Хадгаламжийн даатгалын корпораци" нь 12 дахь жилдээ “Дэлхийн хуримтлалын өдөр” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 1000 гаруй хүүхэд, залууст мөнгөө хуримлуулах дадлыг бий болгоход нь туслах  зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг олгосон байна.