АПУ компанийн цэвэр ашиг өсжээ

  • 2024/08/09 13:38

Өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэж буй АПУ хувьцаат компани энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцуулав. Тус компанийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 649 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр компанийн цэвэр ашиг 108 тэрбум төгрөгт хүрч өсжээ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, ус ундаа болон экспортын борлуулалтын орлого үлэмж хэмжээгээр өссөн нь борлуулалтын орлого өсөхөд жин дарсан байна.

“Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацыг тасралтгүй хийж, дэлхийд үнэлэгдэх үнэ цэнийг бүтээн шинийг эрэлхийлэн ажилласаар байна” хэмээн АПУ компанийнхан тайландаа онцолжээ. Тус компани 2023 оны хоёрдугаар хагас жилд нэгж хувьцаанд 44 төгрөгийн ногдол ашиг тараасан. Тэгвэл энэ оны нэгдүгээр хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 55 төгрөгийн ногдол ашиг түгээхээр шийдвэрлэв.