“Түмэн шувуут”-ын цэвэр ашиг 45 хувиар өсөв

  • 2024/08/07 14:37

Дотоодын зах зээлд өндөг нийлүүлэгч “Түмэн шувуут” хувьцаат компани энэ оны эхний хагас жилд нийт 8.3 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Оны эхний хагас жилд компанийн нийт борлуулалтын орлого 38.6 тэрбум төгрөгт хүрч, 2023 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн байна.

Тус компани нь 2023 оны цэвэр ашгаас нийт 3.4 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 17.1 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараажээ. Мөн энэ оны эхний хагас жилд тус компани “Түмэн шувуут-3” шувууны аж ахуй байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Уг бүтээн байгуулалтыг 2026 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.