Ezasag.mn

Хөгжлийн банкны шинэчлэлийн гурван шийдэл
Монгол Улсад хөгжлийн банк хэрэгтэй, хэрэггүй тухай хэлэлцүүлэг хаана нэгтэй сонсогддог. Бага орлоготой гэсэн ангиллаас гараад 20 жил болж буй, жижиг эдийн засагтай, нийгэм, дэд бүтцийн олон томоохон төсөл хэрэгжүүлэх шаардлагатай Монгол Улсад хөгжлийн банк хэрэгтэй гэж эдийн засагчид, олон улсын шинжээчид үздэг. Тиймээс ч 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг анх баталж, үүний дагуу Хөгжлийн банкийг байгуулсан түүхтэй. Гэвч 15 жилийн нүүрийг үзэж буй Хөгжлийн банк улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадсангүй.

Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан олон хүн хууль зөрчсөн нь нотлогдож, эрүүгийн хариуцлага хүлээлээ. Их хэмжээний чанаргүй зээлтэй болж, дампуурлын ирмэгт тулав. Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ихээхэн түгээсэн учраас нурших нь илүүц. Нэгэнт хөгжлийн банк хэрэгтэй юм бол хэрхэн сайжруулах вэ. Шинэчлэлийн шийдлүүд юу байна вэ гэдэгт анхаарах нь зүй. Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлага шинэчлэлийн олон шийдлийг ярьж байна. Улмаар шинэчлэлийн санаачилгуудаа ажил хэрэг болгохоор Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр банкандаа цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болжээ. Тэдний шинэчлэлийн санаачилгуудыг гол гурван хэсэгт хувааж болохоор харагдав.

Хариуцлагатай уясан шийдвэр

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ 2011 онд баталсныг дээр дурдсан. Уг хуулийг шинжээчид Өмнөд Солонгос, Японы хөгжлийн банкны эрх зүйн зохицуулалтын 1970-1980 оны загварыг хуулбарласан гэдэг. Энэ нь зах зээлийн баримжаа багатай, Засгийн газрын нөлөөллийг нэлээд тусгасан зохицуулалт байсан. Тодруулбал, Засгийн газраас санхүүжүүлэх төслүүдийг тогтоож өгдөг зохицуулалттай. “Энэ зохицуулалт буруу байна” гээд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан. Ингэхдээ зах зээлийн баримжаанд тулгуурласан, банкны удирдлагууд шийдвэр гаргах эрхтэй байхаар зохицуулсан юм. Гэвч амжилт олоогүй. Удирдлагын буруу шийдвэрийн улмаас хөгжлийн банк 1.2 их наяд төгрөгийн муу зээлтэй болж, санхүүгийн хүндрэлд ороод байна.

Харин УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ хуулийг нь сайжруулах төсөл боловсруулсан. Одоогийн удирдлага нь уг хуулийн төслийг улам сайжруулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрх байнга өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг дамжсан удаатай. Хувьцаа эзэмшигчийн эрх ингэж олон өөрчлөгдсөн нь бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж, банкийг хүндрэлд оруулах гол шалтгаан болсон гэж одоогийн удирдлага нь үзэж буй. Тиймээс уг банкны бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яам тогтвортой барьдаг байх учиртай гэж үзэж байна.

Алдаатай бодлого, шийдвэр гаргалаа гэхэд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй явж иржээ. Тиймээс хуульд гаргах шийдвэрийн ард ямар хариуцлага хүлээж байгааг тусгаж өгөх гэнэ. Алдаатай шийдвэр гаргасан бол хариуцлагаас мултрахгүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг шийдвэр гаргах процесс улс төрөөс хараат бус ёстой. Улс төрөөс хараат байдлаар шийдвэр гаргавал өмнөх алдаагаа л давтана. Мөн гаргаж буй шийдвэр ил тод байх шаардлагатай. Ил тод байхгүй бол хөшигний ард хэн яаж хөөдөхийг мэдэхгүй. Хөгжлийн банкны шинэ хуулийн үндсэн зарчим хариуцах эзэнтэй, хариуцлагатай шийдвэр гаргадаг, ил тод байхад төвлөрөх нь.

Хөгжлийн банкны хувьцааг олон улсын санхүүгийн байгууллагуудад худалдах санаачилга гаргадаг. Одоогийн хуулиар ч ингэх нь нээлттэй гэнэ. Шинэ хуульд ч Хөгжлийн банкны хувьцааг Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчид арилжих зохицуулалтыг нээлттэй үлдээх юм байна. Харин санхүүгийн хүндрэлд орсон Хөгжлийн банкны хувьцааг худалдаж авах хүн одоохондоо олдохгүй. Банкны чадавх нэлээд сайжирсны дараа энэ асуудал хөндөгдөх болов уу.

Шинэ хуульд Засгийн газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцтэй төслүүдийг санхүүжүүлэхээр тусгах нь. Тэгэхээр 2016-2020 оных шиг орон сууцны барилга, жижиг үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхгүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг ямар төсөл санхүүжүүлэхээ Хөгжлийн банкныхан өөрсдөө шийднэ. Дээрээс нь хувийн хэвшлийн санхүүжүүлж чадахгүй төсөлд зээл олгох гэнэ. Ингэхдээ тухайн төслийг 100 хувь санхүүжүүлэхийг урьтал болгохгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг хэлбэртэйгээр зээлэх юм байна. Түүнчлэн төсөл, хөтөлбөр хөгжүүлэх чиглэлээр ажиллах зохицуулалтыг хуульд тусгах гэнэ. Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал А.Энхжин “Хууль шинэчлэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүй. Хөгжлийн банкны чадавхийг ерөнхийд нь сайжруулах хэрэгтэй. Хуулиа ерөнхий зохицуулалттай боловсруулаад, үйл ажиллагааны журам, дүрмээ сайн жишигт нийцүүлж батлаад, түүнийгээ хөдөлбөргүй мөрдөх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа” гэв.

Чадалтай банк

Үнэлгээ хийгээд үзэхэд Хөгжлийн банкны уруудан доройтох шалтгааны гол нөхцөл нь хууль биш байжээ. Харин хүний нөөцийн чадавх сул, дотоод дүрэм, журмын зохицуулалт муу гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс хуулиа сайжруулахаас гадна шинэчлэлийн төлөвлөгөөний томоохон ажил нь хүний нөөцөө чадавхжуулах, шийдвэр гаргалтын дүрэм, журмаа хий зайгүй болгох аж. Мэдээжийн хэрэг зээлийн шийдвэр гаргалтын дүрэм, журмыг маш нарийн зохицуулалттай болгох хэрэгтэй. Том улстөрч ч нөлөөлж чадахааргүй болгохгүй юм бол Хөгжлийн банк дөнгөнөөсөө гарахгүй.

Хүний нөөцийн хувьд ч Хөгжлийн банк маш тогтворгүй байгаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ТУЗ-ийг нь 11, гүйцэтгэх захирлыг нь есөн удаа сольсон гэхээр хүний нөөц нь маш тогтворгүй байсан нь анзаарагдана. Гүйцэтгэх захирал бүр нь өөрийн багийн хүмүүсээ томилж, халаа сэлгээ хийсэн гээд төсөөлөөд үз. Хүний нөөц нь тогтвортой, чадвартай байж тухайн байгууллага хөгждөг нь зүй ёсны хэрэг билээ. Чадавхтай байгууллагад улстөрчид нөлөөллөө тогтоох гэж зүтгээд байдаггүй. Учир нь нөлөөлөх гэж зүтгэх тусам нь тухайн улстөрчийн нэр хүнд унаж байдаг. Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаа, хүний нөөц бохирыг босго давуулахгүй чадалтай болчихвол оролдохгүй хүсэхгүй л болов уу.

Мөнгөтэй банк

Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн утгаараа дампуурсан гэж нэгэн эдийн засагч хэлсэн. Эрсдэлийн санд хуримтлуулсан мөнгө нь өөрийн хөрөнгөтэй нь тэнцчихээр ингэж хэлэхээс аргагүй. Ойрын үед Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг нь бууруулах арга хэмжээ авах ёстой. Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанид Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг өгсөн. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хуралдаж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх учиртай. Тэгэхээр тун удахгүй Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, активын чанар нь сайжраад явчих нь.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тоннд хүргэх төсөлд Хөгжлийн банк санхүүжилт олгосон. Эл санхүүжилт 460 тэрбум төгрөгийн муу зээл болчихсон. Засгийн газар Хөтөлийн үйлдвэрийг мэдэлдээ концесс эзэмшигчээс эргүүлж мэдэлдээ аваад буй. Тэгэхээр Засгийн газар Хөтөлийн муу зээлийг шийдчихвэл хөгжлийн банкны санхүүгийн байдал улам сайжирна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк чөлөөт мөнгөн урсгалтай болно. Мөнгөтэй болсон банк яах билээ, хөгжлийн зээлээ олгож эхэлнэ. Сүүлийн зургаан жил зээл олгоогүй Хөгжлийн банк тун удахгүй олон улсын санхүүгийн банктай хамтран хамтын санхүүүжилт хийж эхлэхээр төлөвлөж буйг тэргүүн дэд захирал А.Энхжин дуулгаж байна лээ.

Дэлхийн банкны мэргэжлийн багтай уулзалт хийлээ
ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга И.Батхүү болон Хөгжлийн банкны удирдлагууд Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли, санхүүгийн салбарынх нь экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, төсвийн сахилга батыг сайжруулах, хувийн хэвшлийн эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх бодлогын талаар танилцуулж, хөрөнгө оруулалт шаардлагатай салбар, томоохон төслүүдэд хөгжлийн банкны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны дараагийн шатанд гаргах хүлээлт, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар хийж байгаа ажлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Дэлхийн банкны экспертүүд МУХБ-ны санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагааны чадавхад хийж буй үнэлгээ, цаашид бий болгох санхүүжилтийн загварын талаарх судалгааны ажлыг танилцуулж, олон улсын сайн туршлага, ялангуяа зээлжих зэрэглэлийг сайжруулах, олон улсын баталгааны байгууллагуудыг ашиглах, зөвхөн хөгжлийн банкны үйл ажиллагаанд төвлөрөх биш бусад олон улс, дотоодын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагаа, эко орчинг зөв бүрдүүлэх талаар шинэлэг саналууд танилцууллаа.

Талууд цаашид бодлогын шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх зорилгоор МУХБ-аар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг өргөжүүлэх, банкны засаглал, институтийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор "Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэлээ.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

“Байдрагийн усан цахилгаан станц" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн "зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх" гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд 2.3 их наяд гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй байна.

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.

Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.

СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтуудыг 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 25-ны өдрөөс зохион байгуулна.

Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Товч мэдээ

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоол батлагдсанаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эд (аммиакийн шүү)-ийн импорт эрчимжих, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, эдийн засгийн аюулгүй байдал тогтворжих ач холбогдолтой юм.

Монгол төгрөгөөр P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйлчлүүлэхийг анхаарав
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хууль, журмын дагуу виртуал хөрөнгийн арилжаа болон peer-to-peer (P2P) үйлчилгээг санал болгодог ч иргэдийн дунд гадаадын платформ ашиглаж хяналт, зохицуулалтгүй P2P арилжаа буюу дундын зуучлагч, хяналтгүйгээр хэрэглэгч хооронд шууд арилжаа хийх хандлага нэмэгдэж байна.

Тухайлбал, дэлхийн томоохон виртуал хөрөнгийн платформ болох Бинанс биржийн Монгол төгрөгөөр (MNT) хийгдэж буй P2P арилжааны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнтэй холбоотойгоор бүртгэл, зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, сэжигтэй мөнгөн урсгал дамжуулах зэрэг эрсдэл үүсээд байна.

Мөнгө угаах, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчийг таньж мэдэх шаардлагыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох шаардлага, хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн.

Үүний дагуу Бинанс P2P платформ 2026 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр (MNT) хувь хүн хооронд P2P арилжаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Мөн энэ хугацаанаас эхлэн зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус платформын “Pro-Merchant” эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Иймд иргэд та бүхэн уг платформ дээр Монгол төгрөгөөр (MNT) P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйлчлүүлж, холбогдох баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатайг анхааруулж байна.

Арилжааны банкаар дамжуулан ногоон орон сууцны зээлийг санхүүжүүлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь өнөөдөр "Ариг" болон "Капитрон" банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй дээрх төслийг “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-гаар дамжуулан удирдаж, арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгоно.

Энэ хүрээнд дунд хугацаат санхүүжилтийг ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбайн барилгын ажлыг гүйцэтгэх үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байгууллагуудад олгож, 4200 айлын ногоон орон сууц бүхий цогц эко хорооллын бүтээн байгуулалтыг Баянхошуу, Шархад дэд төвүүдийн 34 га талбайд 2026-2030 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд болон бага, дунд орлоготой иргэд урт хугацаатай ногоон орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ.

“Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь төслийг хамтран санхүүжүүлэгч арилжааны долоон банктай "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг энэ оны гуравдугаар сард үзэглэсэн юм.

Хөгжлийн банк олон улсын хоёр стандартыг зэрэг баталгаажуулав
Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 болон авлигын эсрэг менежментийн ISO 37001:2025 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр (2026.05.08) "Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт арга хэмжээний үеэр Монсертф ТҮБ-аас гардан авлаа. Ингэснээр Хөгжлийн банк нь авлигын эсрэг менежментийн ISO 37001:2025 стандартыг баталгаажуулсан Монголын анхны банк болж байна.

Дээрх хоёр стандартыг зэрэг нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хангах, авлигын эрсдэлийг бууруулах, хариуцлагатай, ил тод засаглалыг бэхжүүлэх зорилготой цогц менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн байгууллага боллоо.

Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог 2019 оноос үе шаттай хөгжүүлж, кибер аюулгүй байдлын хяналт, туршилт, үнэлгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлсэн байна. Мөн комплаенсийн бодлого, журам болон авлигын эсрэг бодлого, журмуудаа шинэчилж, авлига, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүгэл үлээх тогтолцоог бүрдүүлсэн юм. Цаашид Хөгжлийн банк нь олон улсын шилдэг туршлага, стандартуудыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн, хөгжлийн санхүүжилтийн байгууллагын итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхааран ажиллана.

Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг боловсруулна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан. Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, хуулийн дөрвөн этгээдтэй (“Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК) зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн.

Зарим хуулийн этгээдийн идэвхгүй оролцоо, хэлэлцээний явц дахь тэгш бус байдал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсхүл тусгай АМНАТ-аар орлуулах хувилбаруудыг хөндлөнгийн шинжээчдээр хянуулах шаардлага, өгөөжийн бүтэц болон тооцооллын аргачлалын тодорхойгүй байдал, зарим ордын шинэчилсэн ТЭЗҮ-г батлуулах зэрэг асуудлаас шалтгаалан хэлэлцээ удааширч, хугацаа алдаж байна.

Иймд,

Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшилд хүндрэлгүйгээр тогтоох;

Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зарчмыг хангуулж, шаардлагатай бол өгөөж тохируулах төлбөрийг хэрэглэх;

Төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийг дэмжих;

Хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой тодорхой, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо.

Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгалаа.

Мөн тус тогтоолоор эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давах хүрээнд;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах,

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах;

Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж буй.

Тэрбээр "Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна. Нэгт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна. Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ” гэлээ.

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 100 гаруй санал ирүүлжээ

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид, яамд зэрэг байгууллагаас нийт 100 гаруй санал ирүүлснийг ажлын хэсэг боловсруулж, хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ. “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан, бүрэлдэхүүнийг ахлан хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвшөөрлөө.

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбар, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан. Мөн өдөр зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Засгийн газарт ирүүлсэн шаардлагад туссан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг асуудлыг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т тусган хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.

Б.Батбаатар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, эгүүлэн татах зохицуулалтыг тодорхой болгох, парламент, улс төрийн намыг иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг олон нийтээс хүчтэй шаардах болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн заалтад тулгуурлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болох нөхцөлийг тодорхойлох шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолжээ.

Энэ хүрээнд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг нь тодорхой болгохоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,

Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “... 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Т.Жамбаажамц: Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмж бусдаас 1.5 дахин бага байдаг
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурлыг Улаанбаатарт хийж байна. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг гэж дэлхийн 200 гаруй орны Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк болон Сангийн яамыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага байдаг. Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд энэ нийгэмлэгийн гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй, тогтвортой ажиллаж ирлээ. Энэ байгууллагын гол зорилго бол олон улсын санхүүгийн зах зээл, ялангуяа зохицуулагч байгууллагуудын чиг хандлага, санхүүгийн хүртээмжийг тэгш байдлаар хэрхэн хүргэх, сайжруулахыг гол чиглэлээ болгож ажилладаг. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг долоон ажлын хэсэгтэй. Эдгээр ажлын хэсгүүдэд манай Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд идэвхтэй оролцож ажиллаж байна. Зарим ажлын хэсгийг нь манайхан ахалж байгаа. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг жил бүрийн есдүгээр сард бодлогын чуулганаа хийдэг уламжлалтай. Энэ үеэр санхүүгийн зах зээл гарч буй өөрчлөлтүүд, чиг хандлагууд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогууд, системийн эрсдэлүүдийн талаар хэлэлцэж, зөвлөмж гаргадаг. Энэ байгууллагатай Санхүүгийн зохицуулах хороо жендэрт суурилсан санхүүжилтийн хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ, зохицуулалтыг нь хэрхэн оновчтой болгох вэ гэсэн сэдвийн хүрээнд Төв болон Зүүн Ази, Африк, Латин Америкийн 40 гаруй орны дундаас дээш түвшний менежер 70 гаруй төлөөллийг оролцуулсан олон улсын хурал хийж байна. Хурлаар хиймэл оюун ухааныг жендэрийн санхүүжилтэд хэрхэн ашиглах вэ, хэрэглэгчийн эрх ашгийг яаж хамгаалах вэ, урт хугацааны санхүүжилтийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ гэдэг талаар ярилцана. Сүүлийн жилүүдэд санхүүгийн зохицуулагч байгууллагууд эрсдэлийн түвшнийг үнэлдэг болсон. Эрсдэлд суурилсан шалгалтыг хэрхэн оновчтой хийх вэ, технологийг хэрхэн ашиглах гэсэн сэдвээр олон улсын мэргэжилтнүүд мэдээлэл өгнө. Манай Санхүүгийн зохицуулах хорооны гол гол нэгжийн удирдлага өөрсдийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулна.

-Манай улсад эмэгтэйчүүдэд хандсан санхүүжилтийн механизм хэр хөгжсөн бэ?

-Монгол Улсын хувьд санхүүгийн хүртээмж өндөр орны тоонд ордог. Манай улсын иргэдийн 98 хувь нь албан ёсны санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр. Гэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. Монголын томоохон банкууд жилийн өмнө “Жендер бонд” гаргаж, 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжсэн. “WE finance code” буюу “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгад Монгол Улс Ази тивээсээ манлайлж нэгдлээ. Энэ хүрээндээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгдсэн дата мэдээллийг цуглуулах юм. Манайх Төв Азидаа жендэр бонд гаргасан анхны орон болсон. Технологи, инновацыг нэвтрүүлж байгаа туршлагаараа манайх Төв Азийн орнуудаа манайлж байгаа. Энэ сайн туршлагаа уулзалтын үеэр бусад орнынхонд танилцуулна.

-Эмэгтэй бизнес эрхлэгчийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар тодорхой ажил хийж байна вэ?

-Дэлхийн даяар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бусад чиглэлийн бизнес эрхлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилт 1.5 дахин бага олддог гэсэн судалгаа бий. Манайх Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтраад 2025 оны арваннэгдүгээр сараас хадгаламж, зээлийн хоршоодын гишүүн жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, сумд үйл ажиллагаа явуулдаг хадгаламж, зээлийн хоршооны эмэгтэй гишүүдэд сургалт хийж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг грант буюу буцалтгүй тусламж хэлбэрээр Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг өгч байгаа. Хоёр долоо хоногийн өмнө нийгэмлэгийн төлөөлөл ирж, орон нутаг ажилласан.

-Хадгаламж, зээлийн хоршоогоор дамжуулж, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа юм байна. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж эмэгтэй бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ?

-Түрүүнд дурдсан “WE finance code” санаачилгад манай 28 банк бус санхүүгийн байгууллага нэгдэж орсон. Энэ санаачилгад нэгдсэнээр нэгдүгээрт, нэгдсэн дата мэдээлэлтэй болно. Хоёрдугаарт, эмэгтэй бизнес эрхлэгчдээ тодорхойлно. Гуравдугаарт, тэдний санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Үүний үндсэн дээр тодорхой замын зурагтай болно. Замын зураг нь гарсан тохиолдолд эмэгтэйчүүдийн санхүүжилт авах боломж нэлээд өргөн болно. Европын сэргээн босголт, хөгжлийн банк “WE finance code”-д нэгдсэн, замын зургаа гаргачихсан санхүүгийн байгууллагуудад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилт өгдөг юм байна. Тэдний шалгуур, стандартыг биелүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагуудад эмэгтэйчүүдэд санхүүжилт олгох хямд санхүүжилт татах боломж бий.

Хөгжлийн банк арьс, шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр болжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг”-ээр дамжуулан дотоодын ноос, ноолуурын салбарын боловсруулах үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, арьс боловсруулах технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болов.

“Ди Би Эм лизинг” компанид одоогоор санхүүжилт хийх боломжтой 100 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа аж. Хэрэв тус компаниас санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах эрэлт нэмэгдвэл гадаадаас валютын санхүүжилт татах боломж өргөн байгаа гэнэ.

Санамж бичгийн хүрээнд төрийн бодлого, хөгжлийн санхүүжилт, санхүүгийн түрээсийн уялдааг ханган ажиллаж, дараах үр дүнд хүрнэ гэж төлөвлөжээ. Тодруулбал, дотоодын ноос ноолуурын салбарын техник, технологийн шинэчлэлийг санхүүгийн лизингийн үйлчилгээгээр дамжуулан үр ашигтай хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлээс өртөг хямд, хугацаа урт шинэ эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах замаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх аж.